"Монгол соробан"сургалтын төв
Соробангийн сургалтанд
бүртгэж байна
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү
Утас: 323734, 95953734, 99052442
И-мэйл: tumurasu@yahoo.com

МСТөвийн сурагчид диплом хүртэв

- Нэгдүгээр ээлж
- Хоёрдугаар ээлж

Мэндчилгээ

Мэндчилгээ

Монгол улсад дэлхийн ард түмнүүдийн соёл, янз бүрийн дэвшилтэт зан заншил, хүний амьдралд ашиг тустай өвөрмөц арга ухаан нэвтрэн орж ирсээр байна. Хятад, Япон, Солонгос зэрэг бидний хөрш Азийн орнуудын...

Зочдын тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр18
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт167
mod_vvisit_counterЭнэ сард167
mod_vvisit_counterБүгд48194

Мэдээ, мэдээлэл

Error: Any articles to show

Япон орны тухай PDF Хэвлэх И-мэйл

05Япон улс: Япон Улсыг японоор “Нихон” эсвэл “Ниппон” гэж дуудна. Энэ нь “Наран үндэслэх орон”, “Наран ургах орон” гэсэн утгатай. Эрт дээр үед япончууд улс орноо “Ямато” гэж нэрлэдэг байжээ. Тэр үеийн япон хэл нь Хятадын дүрс үсгийн нөлөөг аваагүй яг л өнөөдрийн монгол хэл шиг дагавар, нөхцөлийг үгийн араас залгуулан хэрэглэдэг, цэвэр залгамал хэл байсан байна. Үүнийг ямато хэл ч гэж ярьдаг.
VII зууны эхээр Японыг удирдан залуурдаж байсан Шёотокү Тайши (574-622) хаан хөрш Хятад Улсад төрийн илгээлт явуулж, түүндээ өөрийн орныг “Нар мандах газар” буюу японоор Нихон гэж нэрлэжээ. Тэр цагаас хойш япончууд “Нихон” гэсэн нэрийг улсынхаа нэр болгон хэрэглэж ирсэн билээ.


Хүн ам: Японы хүн ам 128,056,026. (2010 оны тооллогын дүнгээр). Хүн амын нягтрал 1 км2 нутагт 339 хүн амьдардаг.   
Газар нутаг, байгаль: Японы газар нутаг 377,914 км2. Нийт газар нутгийн 99 % - ийг Хоккайдо, Хоншюү, Шикокү, Кюүшюү арлууд эзэлдэг. Арлын тоо 6852 (2004 оны байдлаар) 
Японы хамгийн өндөр уул нь Фүжи, 3776 метр өндөр. XVIII зууны эхэн үед галт уул оргилон гарснаас үүссэн, Хоншюү арлын төв хэсэгт оршдог уул юм. Оргил хэсэгтээ мөнх цастай. Аль ч талаас нь харсан үзэсгэлэнтэй сайхан харагддаг. Япончууд Фүжи уулаа хайрлаж, хүндэтгэнэ. Японы билэг тэмдэг болсон уул юм.

Хамгийн өндөр уулууд
----------------------------------------------------------------------------
Фүжи сан (Шизүока, Яманаши муж)           3,776 метр
Кита оргил (Яманаши муж)                         3,192 метр
Окүхотака оргил (Гифү, Нагано муж)     3,190 метр
Аино оргил (Шизүока, Яманаши муж)    3,189 метр
Ярига оргил (Нагано муж)                       3,180 метр
Япон улс тэнгис далайгаар хүрээлэгдсэн орон. Дорно зүгтээ Номхон далайгаар, өрнө зүгээсээ Япон тэнгисээр, умард талаараа Охотскийн тэнгисээр, өмнө зүгээрээ Дорнод Хятадын тэнгисээр хүрээлэгджээ. Уулс дундаа үзэсгэлэнт сайхан нуурууд бас бий. Гол мөрөн нь өндөр уулнаас эх авсан, түргэн урсгалтай. Далай тэнгис бол Япон улсын байгалийн үзэмжийг бүрдүүлэхээс гадна хүмууст  аж ахуй эрхлэх чухал нөхцөлийг бүрдүүлж байдаг билээ.
Томоохон нуурууд                          гадаргуу       гүн
-----------------------------------------------------------------------------
Бива нуур (Шига муж)                       670,3 км2   103,6 м
Касүмигаүра нуур (Ибараки)          167,6 км2      7,0 м
Сарома нуур (Хоккайдо)                  151,9 км2      20,0 м
Инаваширо нуур (Фүкүшима)          103,3км2        94,6 м
Накаүми нуур(Шиманэ, Тоттори)    86,2  км2          8,4 м
-----------------------------------------------------------------------------
Томоохон голууд                            гадаргуу         урт
-----------------------------------------------------------------------------
Тонэ гол (Гүнма, Чиба муж)            16,8 км2      322 м
Ишикари гол (Хоккайдо арал)        14,3 км2      268 м
Шинано гол  (Нагано, Нийгата муж)11,9 км2     367 м
Китаками гол (Иватэ, Мияги муж) 10,1 км2      249 м
Кисо гол  (Нагано, Айчи муж)         9,1 км2      227 м
------------------------------------------------------------------------
Япон улс тэнгис далайгаар хүрээлэгдсэн орон. Дорно зүгтээ Номхон далайгаар, өрнө зүгээсээ Япон тэнгисээр, умард талаараа Охотскийн тэнгисээр, өмнө талаараа Дорнод Хятадын тэнгисээр хүрээлэгджээ. Уулс дундаа үзэсгэлэнт сайхан нуурууд бас бий. Гол мөрөн нь өндөр уулнаас эх авсан, түргэн урсгалтай. Далай тэнгис бол Япон улсын байгалийн үзэмжийг бүрдүүлэхээс гадна хүмүүст аж ахуй эрхлэх чухал нөхцөлийг ч бүрдүүлж байдаг билээ.

Нийслэл хот: Тоокёо хот. 1457 онд уран барилгач, яруу найрагч Оота Доокан Эдо цайзыг үндэслэн байгуулсан байна. Энэхүү Эдо цайзыг тойрон Эдо хот сүндэрлэн боссон бөгөөд Эдо хотыг 1868 оноос Тоокёо хот гэж нэрлэн, Японы нийслэл болгосон билээ. Тоокёо хот нь биеэ даасан засаг захиргааны нэгж мужийн статустай, мужийнхаа хувьд 13,010,279 (2010 оны 4-р сар) хүн амтай.
Улс төрийн тогтолцоо: Өнөөгийн Япон Улсын улс төрийн тогтолцооны үндэс 1947 оны үндсэн хуулиар тодорхойлогдоно. Энэхүү үндсэн хууль нь Япон Улсыг парламентат ардчилсан улс болгох хууль зүйн үндэс болсон байна.
Энэ үндсэн хуулиар Японы Улсын тусгаар тогтнол, хүний эрх, төр засгийн удирдлага орон нутгийн бие даасан байдлыг тэнцүүлэх зарчмыг тодорхойлжээ.
Япон нийгмийн улс төрийн бүтцийг төр засгийн болон орон нутгийн байгууллагын тогтолцоо, түүнчлэн, намын болон нам бус байгууллагууд бүрдүүлнэ. Энэ бүтэц дэх Эзэн хааны байр суурийг үндсэн хууль “тусгаар тогтнолын илэрхийлэл, төр ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг” гэж тодорхойлжээ.
Япон Улсын төрийн байгууллагууд нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүхийн гэсэн бие биеэсээ хараат бус гурван хэсэгт хуваагдана. Хууль тогтоох байгууллага болох Парламент нь 480 суудалтай төлөөлөгчдийн танхим, 242 суудалтай зөвлөхүүдийн танхимаас бүрдэнэ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайдыг Парламент олонхиороо сонгоно. Ерөнхий сайд засгийн газраа бүрдүүлнэ.
Шүүх засаглалын бие даасан байдал парламент, засгийн газар, ард түмэн гэсэн гурван субьектийн оновчит тогтолцоогоор хангагдана.
Төрийн далбаа: Япон Улсын төрийн далбаа нь “цагаан газар улаан дугуй нар гарч ирэх”-ийг дүрсэлсэн цэвэр билгэ тэмдэгийн илэрхийлэл болдог. Эртнээс л “Япон бол нар урган мандах газар орон, Японыг үүсгэн байгуулагч Аматэрасү бурхан ч нарны бурхан байсан”гэх зэрэг ойлголт ард түмний дунд байснаас Японы үндэсний шашны сүм хийдэд одоогийн Японы төрийн далбааг хэрэглэж байсан байна. Харин XVI зууны үед япончууд өөрсдийн усан онгоцыг гадаадынхны усан онгоцоос ялгахын тулд дээрх тугийг ашигладаг байж.
Мэйжигийн Шинэчлэл (1868 он)-ийн дараа, 1870 онд Японы худалдааны усан онгоцонд дээрх тугийг мандуулснаас хойш энэ туг Японы төрийн далбаа болжээ.

Японы төрийн далбааны урт өргөний хэмжээ:
1999 онд батлагдсан “Төрийн далбаа болон төрийн дууллын тухай хууль”-д бол Япон улсын далбааны урт өргөн нь 3:2 гэсэн харьцаатай байна гэж заажээ. Өөрөөр хэлбэл, далбааны урт нь 3 метр байвал өргөн нь 2 метр байна гэсэн үг. Далбааны голд буюу далбааны диагоналийн уулзвар цэгийг төвөө болгосон дугуй “нар”-ны диаметр нь далбааны өргөний 3/5 (тавны гурав)-тай тэнцүү байхаар хуульчлагдсан байна. Түүнчлэн, далбааны голын “нар”-ны өнгийг хуулинд яг “улаан” (японоор акай) биш, “гүн улаан” (японоор кооиро) гэж тодорхойлжээ.

 

 

Төрийн дуулал: Японы төрийн дууллыг “Кими га ё” гэдэг. X зууны үед эмхэтгэгдсэн “Эрт эдүгээгийн Ямато шүлгийн цомог” хэмээх яруу найргийн цомогт “үнэнч сэтгэлийн найраг” гэгдэн орсон энэ шүлэгт XIX зууны хоёрдугаар хагаст Эзэн хааныг магтан дуулсан бадаг нэмэн ая оруулж, төрийн дуулал болгон хэрэглэж эхэлсэн байна.


Мөнгөний нэгж: Иэн. Японы мөнгөний нэгжийг японоор “эн” гэж дууддаг. Гадаад хэлээр Иэнийг япон дуудлаганд нь тулгуурлан галиглах тохиолдолд франц хэлээр  бол “ан” гэж дуудагдах, англи хэлээр бол “ин” гэж дуудагдахаар байсан тул япончууд иэнийг роом үсгээр Yen гэж галиглажээ. Ингээд бусад ихэнхи хэлэнд иэнийг Yen гэж галиглах болсон байна. Үүнийг л манайхан орос хэлээр дамжуулан авч Иен гэж дууриан бичиж дуудаад байгаа билээ. Үүний оронд япон дуудлага, бичлэгэнд нь ойртуулан ИЭН гэж бичиж дуудаж болно.